Говь-Алтай аймгийн Алтай сумыг цахилгаантай болгоно

Admin
2025/12/22

Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй "орхигдсон" Говь-Алтай аймгийн Алтай сумын талаар NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар хөндөн мэдээ, мэдээлэл бэлтгэсэн. Тодруулбал, тус сум нь эрчим хүчний системд холбогдоогүйн улмаас хүүхдүүд нь лааны гэрэлд хичээл номоо хийж, гар утасны гэрэлд эмч нар нь төрж буй нярайг эх барьж буй дүр зургийг сурвалжилсан байдаг.

Энэ талаар ГХЯ "Монгол талаас эрчим хүч импортлох хүсэлт тавихад БНХАУ талаас 10квт-ийн цахилгааны шугам, эрчим хүчний хэрэглээтэй өр, төлбөрийг төлсний дараа 35квт цахилгааны шугамыг холбох ажлыг эхлүүлэх боломжтой" гэсэн мэдээллийг өгч байсан бол Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгааныг шийдэхээр байгуулагдсан ЭХЯ-ны ажлын хэсэг БНХАУ-ын талтай уулзсан байна.

Гэрээнд хоёр тал эцсийн байдлаар санал оруулах гэрээг нягтлах уулзалт болж, долоо хоногт багтааж гэрээг үзэглэхээр тохирчээ. Ингэснээр өнгөрсөн ням гарагт "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн ашиглалт, засварын баг цахилгаан холбох утсыг залгаж эхэлжээ.

Хоёр тал цахилгааны тохируулгаа хийж, нэгдсэн байдлаар зэрэг холбоно гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яам мэдээлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна