Иргэд бензин шатахуун, цалин, татварын асуудлаар өнөөдөр Төрийн ордны зүүн хаалга дээр жагсаж, УИХ дахь бүлгүүдэд шаардлага хүргүүлж байна.
Тэд 7 хоногийн дотор шатахууны асуудлыг шийдэж, салбарын сайдад нь хариуцлага оногдуулах, дэд сайд нарын томилгоог цуцлахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх нарт шаардлагыг гардуулж өглөө. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, 12-36 цаг шатахуунд дугаарлаж, эмнэлэгт ор олдохгүй, аж ахуйн нэгжүүд татварын дарамтад орж, дансаа хаалгаж байгааг шийдэж чадахгүй байж ганц, хоёрхон хонгийн дотор 16 дэд сайд томилж байгаа эсэргүүцэж байна. Шаардлагад:
Иргэдийн шаардлагыг хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг 14 хоногийн дотор бодитой сэргээхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна