ОХУ-тай баруун бүсийн эрчим хүчний сүлжээг өргөтгөхөөр тохиролцжээ

Admin
2025/12/19

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд ОХУ-ын “Россети” нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзжээ.

Уулзалтын үеэр талууд судалгаа хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал солилцон, хуучирсан тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн сургалт, туршлага солилцох зэрэг цаашид хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн аж. 

Мөн уулзалтаар,

  •  Улс хоорондын импортын ЦДАШ-уудын ашиглалтын түвшинг сайжруулах
  • 220 кВ-ын ЦДАШ-257, 258-ын РХАБ-ийг шинэчлэх,
  • Шинээр ЦДАШ барих техникийн бололцоог судлах,
  • Баруун бүсийн 110 кВ-ын ЦДАШ С-458-ыг хоёр хэлхээ болгон өргөтгөх,
  • ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах, тогтворжилтыг хангах чиглэлээр аваар эсэргүүцэх автоматикуудын ТЭЗҮ-г хамтран боловсруулах техникийн боломжийг судлах асуудлуудаар ажлын хэсэг байгуулжээ.

Энэ уулзалт нь хоёр улсын эрчим хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, техник, эдийн засгийн үндэслэл бүхий бодит төслүүдийг хамтран хэрэгжүүлэх чухал алхам болсныг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна