Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаогийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Admin
2025/12/19

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаогийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгожээ


Гадаадын иргэн, харьяатын газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэрэгжиж байгаа “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд шалгалт хийжээ.

Шалгалтаар Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн ч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан байна.
Энэхүү зөрчлийг дахин давтаж, байгууллагын шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа хийсэн төслийн удирдагч БНХАУ-ын иргэн Ян Яаогийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Улмаар албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсныг тогтоосон учраас гурван жилийн хугацаанд оруулах байхаар албадан гаргасан аж. Тэгвэл төрийн байгууллагын хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох зэргээр зүй бус үйлдлийг гаргаж байна.
Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, гадаадын иргэдийн хууль бус үйлдлийг аливаа хэлбэрээр дэмжих, өөгшүүлэх, зуучлахгүй байх, хууль бус арга ажиллагаанд автахгүй байхыг анхааруулж, төрийн байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг мөрдөж ажиллахыг санууллаа.

2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна