Шатсан “Шинэ-Улаангом зах“-ын түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй зээл олгохыг хүслээ

Admin
2025/12/19

Увс аймгийн Улаангом сумын “Шинэ-Улаангом зах” шатсантай холбогдуулан өчигдөр /12.18/ Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарын хамтаар тус захын түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй (эсхүл хөнгөлөлттэй) зээл олгох, шатсан захын суурин дээр 2026 онд шинэ худалдааны төв барьж ашиглалтад оруулахыг шат, шатны байгууллагад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэх дэмжлэг хүслээ.

Эдгээр асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн ажиллахаар зорьж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна