Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг буулгаж дууслаа
"Ирэх онд орон сууц барих тендерийг зохион байгуулна. Байрыг барих зардлыг эхний ээлжид нийслэлээс гаргаж, шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан машин, Патрол загварын машин Дүнжингаравын урд уулзвар дээр осол гаргасны улмаас галд 207 дугаар байрны нийт 63 өрхийн 218 оршин суугч өртөж орон гэргүй болсон юм. Үүнээс болж тус барилгыг нураах аль эсвэл дахин засварлах асуудал удаан хугацаанд яригдаж байсан юм.Тэгвэл тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болж ирэх онд тендерийг зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл (1)