Г.Дамдинням: "Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна

Admin
2025/12/18

ШТС-ууд бензин өгөхгүй,  өгч байгаа цөөн газрын ачаалал нэмэгдэж   дугаарлах иргэдийн тоо дахин нэмэгдэж эхэлсэн. Улмаар зарим иргэдийн зүгээс АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямыг огцрохыг шаарджээ. Үүнд сайд Г.Дамдииням тайлбар хийлээ.

Тэрээр:  "Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна. Энэ нэг өдөр үүссэн асуудал биш. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудал. Энэ удаагийн байдал ирэх 2 өдөрт арай намжчихаар байна.

100 хувь гаднаас хараат, 95 хувийг нийлүүлж байгаа орны нөхцөл байдлаас импорт хэдэн өдөр буурахад л бид хэцүүддэг. 5 хувийг нийлүүлж байгаа айлаас импортлох хэмжээгээ нэмэх яриа хэлэлцээр хийж байна. Үр дүн гарна. Орж ирснийг нь бүгдэд боломжоор нь хүргэчих гээд л ажиллацгааж байна даа. Цаашид:

1. Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж дуусгах

2. Үйлдвэрийн түүхий эдээ бэлтгэх.

3. Нөөцлөх сав их хэмжээгээр барьж байгуулах.

4. Нөөцийн хяналтын улсын нэгдсэн системтэй болох зэрэг ажлууд хийгдэх ёстой. Дээрх 4 ажилд бодлого, шийдэл гаргаад ажиллаж байна. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.195.74
2025/12/19
0
0
Чи л зайлж байвал тэр ямар хамаа бна!!!
Хариулах