Цахим сугалааны луйвар хэрээс хэтэрлээ

Admin
2025/12/18

“Хусаад хож” гэх сугалааны лайв, бичлэгүүд сүүлийн нэг жилд цахим сүлжээнд их харагддаг болсон. Эдгээр сугалаанд зарим хүмүүс итгэж оролцоод луйвардуулж, мөнгө санхүү, сэтгэл санаагаар хохироод үлдэж байна. 

Ихэвчлэн лайвын сугалаанд оролцсон хүмүүс дундаас нэг хүн шалгаруулж улмаар “Та их хэмжээний мөнгөний эзэн боллоо. Нийт хонжворын татварын 10 хувийг шилжүүлээд хожсон мөнгө өө бүтнээр нь аваарай” гэж итгүүлж, луйварддаг байна. 

Энэ онд нийт 41844 гэмт хэрэг цагдаагийн байгууллагат бүртгэгдсэнээс 35.1 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь гурван гэмт хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг байгаа гэсэн үг юм. Эдгээр залилангийн гэмт хэргүүд дундаас цахим сүлжээгээр дамжуулан сугалаа худалдах замаар бусдыг луйвардах гэмт хэрэг их гарч байна. Хэдийгээр энэ талаар сэрэмжлүүлэх мэдээллийг хэвлэлүүд тогтмол гаргаж байгаа ч сугалааны луйврын гэмт хэрэг багасахгүй байна. Ийм сугалааны залилангийн гэмт хэргийн золиос болсон хоёр хохирогчийн яриаг хүргэе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна