Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон

Admin
2025/12/18

Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Монголбанк 2025 онд үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ амжилттай хангаж, нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж, банкны салбарын тогтвортой байдал, харилцагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлд дэвшил гаргаж ажиллалаа. Монгол Улс Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-тэй болж, эдийн засгийн бие даасан, хараат бус, тусгаар тогтнолоо бататгасны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа нь мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах, зохицуулах үүрэгтэй Монголбанкны хувьд онцгой жил болов. Энэ хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаас онцлон танилцуулж байна.  

1. Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг түүхэн дээд хэмжээнд хүргэж, нэмэгдүүлэв

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2025 онд түүхэн дээд түвшинд хүрч, 6.0 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буюу 21 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд манай улсын импортын 5.6 сарын хэрэгцээ, богино хугацаатай гадаад өр төлбөрийн 285 хувийг хангах түвшинд байна. 

2. Инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлтөд дарамтгүйгээр  амжилттай хэрэгжүүлэв

Гадаад худалдаа, цаг агаар, уул уурхай, төсвийн сектороос өндөр хамааралтай манай улсын хувьд инфляцыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Ялангуяа сүүлийн 1 жилийн хугацаанд төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн инфляцад үзүүлэх нөлөө өндөр байлаа. Гэсэн хэдий ч бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч улсын инфляц 2023 оны эцэст 7.1 хувь, цаашлаад 2024 онд 4.6 хувь болж бууран, инфляцын зорилтот интервалд орж, тогтворжив. Улмаар инфляцын түвшин 2025 оны 11 дүгээр сард 8.2 хувьтай байна. Өнгөрсөн 2.5 жил буюу 30 сарын дунджаар улсын инфляцын түвшин 7.7 хувьтай байна.  

3. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад Монгол Улсын Засгийн газартай амжилттай хамтран ажилласны үр дүнд зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээд түвшинд хүргэж сайжруулав

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В+"-ээс "ВВ" түвшинд, төлвийг "Тогтвортой”  болгон ахиулсан нь сүүлийн 13 жилийн дээд үзүүлэлт болж байна. Мөн Moody’s агентлаг манай улсын зээлжих  зэрэглэлийг “В1” түвшинд хүргэж хоёр дахь жилдээ ахиуллаа. Зээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан дээшлүүлэхэд Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад төлбөрийн чадварын ахиц, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн болон гадаад өрийн оновчтой бодлого голлон нөлөөлөв. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ сайжирсан нь Монгол Улсын Засгийн газар болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын зэрэглэл сайжрах боломжийг бүрдүүлж, дэлхийн санхүүгийн зах зээлээс таатай нөхцөлөөр санхүүжилт босгох боломжийг нэмэгдүүлж байна. 

4. Банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилт бүхий макро зохистой бодлогын тогтолцоог амжилттай хөгжүүллээ

Монголбанк нь Төв банкны тухай хуулийн 2018 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсад макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банк болон Олон улсын валютын сантай хамтран бусад орны сайн туршлага болон Олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан макро зохистой бодлогын үйл ажиллагаа, шинжилгээ, шийдвэр гаргалтын болон институцын тогтолцоог амжилттай хөгжүүлэн ажиллуулж эхэллээ. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ, бодлого, үйл ажиллагааны шинэ шатанд хүрч байгаа нь институцын хөгжлийн чухал дэвшил болж байна. 

5. Google Pay үйлчилгээг Монгол Улсын төлбөр тооцоонд нэвтрүүлэв

Монголбанк 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор арилжааны банкнуудтай хамтран Google компанийн “Google Pay” үйлчилгээг Монгол Улсын төлбөр тооцоонд нэвтрүүллээ. “Google Pay” үйлчилгээ нь Андройд үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг төхөөрөмж ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог. Үүний үр дүнд Үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан Олон улсад төлбөр тооцоо хийх боломж нээгдэж, Монгол Улсын иргэдэд төлбөр тооцооны шинэ гарц бий болов.

6. Монголбанкны Ерөнхийлөгч Төв банкнуудын шилдэг тэргүүнүүдийн жагсаалтад хоёр дахь жилдээ дараалан шалгарав

Олон улсын Global Finance сэтгүүлээс жил бүр гаргадаг 2025 оны “Central Banker Report Cards” тайланд Төв банкнуудын тэргүүнүүдэд өгсөн үнэлгээгээр Монголбанкны Ерөнхийлөгч “A-” үнэлгээтэйгээр дэлхийн шилдэг Төв банкны удирдлагуудын нэгээр дахин шалгарлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарын хөгжил, бүтээмжийг түүчээлэгч байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг “Bloomberg TV Mongolia Catalyst–2025” шагнал гардуулах ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч “Economic Catalyst” шагналыг хүртсэн нь бодлогын манлайллыг Олон улсын болон Үндэсний түвшинд дахин бататгав.

7. Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг” бий болсны 100 жилийн ойг ёслон тэмдэглэв 

Монголбанк Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийн 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байна. Түүхт ойг тохиолдуулан төгрөгийн үнэ цэнгийн бэлгэдэл болгон “1 төгрөг” дурсгалын зоос, “Төгрөг – 100 жил” дурсгалын марк болон “Дурсгалын 100,000 төгрөг” дэвсгэртийг олон нийтийн хэрэгцээнд зориулан /гүйлгээнд хүчин төгөлдөр бус/ худалдаанд гаргалаа.  Мөн мөнгөн тэмдэгтийн түүх, хэрэглээ, ач холбогдлыг таниулах зорилгоор хүүхэд, залуус болон олон нийтийг хамруулсан сургалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн гэх мэт олон нийтийн арга хэмжээ  цуврал арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. 

8. Монгол Улсын төлбөрийн системийн шинэчлэлийг ахиулж, Олон улсын түвшинд хүргэв

Монголбанк ₮ картыг Олон улсын сүлжээнд ашиглах боломжийг бүрдүүлж, Хонконгийн зах зээлд нэвтрүүлсэн нь Үндэсний төлбөрийн хэрэгслийг гадаад орчинд шууд ашиглах анхны томоохон алхам боллоо. 

9. Банкны салбарын тогтвортой байдлыг хангаж, Олон улсын стандартыг үе шаттай нэвтрүүлж байна

Монголбанк сүүлийн жилүүдэд банкны салбарын тогтвортой байдлыг хангах, Олон улсын жишигт нийцсэн зохицуулалтын хүрээг төлөвшүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн томоохон шинэчлэл хэрэгжүүллээ.

10. Төв банкны “ногоон” алсын харааг тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийн стресс тестийн шинжилгээг анх удаа гүйцэтгэлээ

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын дэргэдэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл” (The NDC partnership)-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн Засаг, Нийгмийн Комисс болон Монголбанк хамтран “Уур амьсгалын өөрчлөлт (УАӨ)-ийн эрсдэлийн хувилбар шинжилгээ, стресс тест хийх аргачлал”-ийг боловсруулж, системийн ач холбогдол бүхий 5 банкийг оролцуулаад нийт 7 банкны тоон мэдээлэлд үндэслэн туршилтаар анх удаа уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийг амжилттай хийлээ.

11. Зээлийн мэдээлэл нийлүүлэх протоколыг шинэчилж, зээлжих зэрэглэл тогтоох онооны системд шилжиж эхэллээ

12. Дээд түвшний Олон улсын хурал, хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулав

13. Төрөлжсөн сангуудыг үр дүнтэй удирдаж, Ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт нэмэгдлээ

14. Уул уурхайн бус экспорт, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжиж ажиллалаа

15. Олон улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд бэхжүүллээ

16. Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “Grand Bull Awards 2025” шагнал хүртлээ

17. Үнэт цаасны хадгалалт, төлбөр тооцооны чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв

18. Монголбанк статистикийн цар хүрээгээ өргөжүүллээ

19. Үндэсний хэмжээний мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх ажлыг эрчимжүүллээ

20. Иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж, Level-UP хөтөлбөрийг эхлүүллээ

https://www.mongolbank.mn/mn/r... 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна