Япон БНХАУ хоорондын маргаан цаашид улам хурцдах уу?

Admin
2025/12/04

11 дүгээр сарын 07-ны өдөр Японы Парламент дээр болсон хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Такаичи Тайваньд цэргийн хямрал үүсвэл Япон улс “бусадтай хамтран өөрийгөө хамгаалах эрх”-ээ ашиглаж болохуйц аюул занал үүсэж болзошгүй хэмээн мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Санаэ Такаичи-ийн энэ мэдэгдэлд БНХАУ ихээхэн дургүйцэж, Тайванийн асуудал бол гагцхүү Хятадын дотоод асуудал хэмээн онцлоод Япон улсад сануулга өгч, Гадаад хэргийн яам нь иргэдээ Япон руу зорчихгүй байхыг зөвлөж байв.

БНХАУ, Япон улсын хоорондын маргаантай асуудал шийдэгдээгүй хэвээр байгаагийн дээр БНХАУ Япон улсад хандан Тайваньтай холбоотой мэдэгдлээ няцаахыг удаа дараа уриалж байлаа. Энэ удаад ч мөн Японы талд хандан буруутай үйлдлээ эргэцүүлж, мэдэгдлээ няцаахыг уриалж байгаа талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхэлсэн газрын албан ёсны төлөөлөгч Жан Хань мэдэгджээ.
"Японы тал Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, нэг Хятад зарчмыг хүндэлж, Хятадын өмнө хүлээсэн улс төрийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх ёстой" гэж Жан Хань мэдэгдсэн байна.
Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи Тайваньтай холбоотой ташаа мэдэгдэл хийсэн нь БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг бөгөөд ингэснээр "Тайванийн тусгаар тогтнол"-ыг зарлах зорилготой салан тусгаарлагч хүчинд буруу дохио өгөхийн дээр бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна хэмээн Жан Хань онцолжээ. Түүнчлэн энэ онд 82 жилийн ой нь тохиох Каирын тунхаг зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүдийн дагуу Тайвань БНХАУ-ын бүрэлдэхүүн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

                                                                                                                                                                                  Эх сурвалж: Синьхуа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна