Болгарын нийслэл Софи болон бусад хотод тус улсын 2026 оны төсөвтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал Даваа гаригт (2025.12.01) эхэлжээ. Зарим жагсагч нар Софи дахь эрх баригч намын байрыг хамгаалсан цагдаагийн алба хаагчидтай мөргөлдсөн байна. Тухайлбал, цагдаа нар луу чулуу, шил, салютаар дайрчээ. Европын холбооны гишүүн улс орон бүр ирэх оноос эхэлж еврог үндсэн валют болгохоор төлөвлөсөн.
Энэ хүрээнд Болгар улс ирэх санхүүгийн жилийн төсвийг евро ашиглахаар боловсруулжээ.
Улмаар нийгмийн даатгал, татвар нь ханшийн зөрүүнээс болж нэмэгдэх хандлагатай байгаа тул санхүүгийн хүндрэл үүсгэнэ гэж жагсагчид үзэж байна. Мөн нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, үнийн өсөлт бий болно гэж буруутгаж байна. Зарим жагсагчдын хувьд 2026 оны төсвийг улс төрийн дотоод ашиг сонирхлыг дэмжиж, авлигын үр дүнд бий болсон гэж таамаглаж байгаа юм.
Болгарын парламент арваннэгдүгээр сарын 18-нд 2026 оны төсвийн төлөвлөгөөг анхны хэлэлцүүлгээр баталсан байдаг. Гэвч үүнээс 10 хоногийн дараа Даваа гаригт гарсантай адил жагсаал гарсан. Улмаар Розен Желязковын цөөнхийн засгийн газар төсвийн төслийг сөрөг хүчний нам, үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчидтой зөвлөлдөх болно гэж мэдэгдэж, анхны төлөвлөгөөг татан авсан байна. Гэсэн хэдий ч эсэргүүцэл намжаагүй. Олон хүн төсвийг төлөвлөгөөг авлига, буруу эдийн засгийн бодлоготой холбож, улс төрийн хувийн ашиг сонирхлоос болж шинэ хэлэлцүүлэг удаж байна гэж үзэж байна.
Болгарчуудын тал хувь нь еврог нэвтрүүлэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь тус улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлнө гэж үздэг.
Мөн жижиглэн худалдаачид үндэсний мөнгөн тэмдэгт болох левээс евро руу шилжих шилжилтийг ашиглан үнийн хөөргөдөл үүсгэнэ гэж эмээж байна. Энэ нь Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард энэ сард Балканы тус улс евро бүсэд нэгдвэл инфляц огцом өсөж болзошгүй гэж анхааруулсантай холбоотой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна