Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймаг дахь Рашаан автозамын шалган нэвтрүүлэх боомт 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн байнгын горимоор ажиллах боллоо

Admin
2025/12/01

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймаг дахь Рашаан автозамын шалган нэвтрүүлэх боомт 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн байнгын горимоор ажиллах болсон талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.

БНХАУ-Монгол Улсын хил дээр байх Рашаан (Монгол Улсын талаас Сүмбэр боомт) өмнө нь жилд 8 сар буюу жил бүрийн 04 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түр горимоор ажилладаг байсан бол ийнхүү ӨМӨЗО байнгын горимоор ажилладаг, хуурай замын 4 шалган нэвтрүүлэх боомттой болж байна.
Рашаан боомт нь ӨМӨЗО-ны Хянган аймагт орших бөгөөд сүүлийн жилүүдэд энэ аймаг Рашаан боомтын дэд бүтцийг сайжруулахад зориулан 98,87 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн Рашаан ШНБ дээр БНХАУ-Монгол Улсын хил орчмын бүсийн оршин суугчдын хоорондын худалдааны бүсийг байгуулжээ.

Эх сурвалж: Синьхуа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна