Ирланд улс социалист эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

Admin
2025/11/11

2025 оны 11 сарын 11-нд зүүний гэгддэг Катерин Конноли албан ёсоор Ирландын шинэ Ерөнхийлөгч болно.2011 оноос хойш социалист Майкл Ди Хиггинс (Michael D. Higgins) Републик Ирланд Улсын Ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа билээ. Майкл Ди Хиггинс бол социологич мэргэжилтэй, Galway-ийн Их Сургуульд цагаачийн социологи болон хотын социологийн хичээл заадаг байсан ба тэгш бус байдал, хүний эрх, боловсрол гэсэн сэдвүүдэд мэргэшсэн социологич.

Майкл Ди Хиггинс эхлээд зүүний Хөдөлмөрийн Намаас, дараа нь бие даан нэр дэвшиж 2 удаа дараалан Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан. Ирландын ардчиллыг хамгаалах хуулийн дагуу Ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёроос дээш сонгууль дамнан хаших боломжгүй тул Хиггинс улс төрийн чөлөөндөө гарч, өөр хүмүүс нэр дэвших ёстой болсон.Ингээд ерөнхийлөгчийн сонгуульд Катерин Конноли (Catherine Connolly) гэдэг социалист эмэгтэй илт давуу (дангаараа 64% санал авч) яллаа.

Тэрээр аль нэг намаас биш буюу бие даан нэр дэвшсэн (Монгол эсрэгээрээ заавал намаас нэр дэвших ёстой байдаг). Түүнийг Хүмүүсийг Ашгаас Урдуурчилна Нам, Хөдөлмөрийн Нам, Социал Демократ Нам, Ногоон Нам зэрэг зүүний намууд бүгд дэмжсэн.Сүүлийн үед Монголчууд маш ихээр Ирланд руу амжилттай виз аван очиж байгаа бөгөөд энэ нь сүүлийн 5 жилд Монголчуудын хувьд Европыг зорьж байгаа хамгийн ээлтэй орон болоод байгаа юм. Тэгвэл шинэ ерөнхийлөгч

Катерин Конноли Immigration-ий (цагаачдын) асуудал дээр ямар байр суурьтай вэ?Тэрээр” Ирланд улс гадаад хүмүүсээр (цагаачдаар) дүүрлээ гэх мэт сүржин үгс үнэндээ манай ард түмний өчүүхэн хэсгийнхний л дуу хоолой юм. Гадаадынхны эсрэг ийм дуу хоолой нийт урилгахан Айриш хүмүүсийн үзэл бодол биш гэж би бодож байна” гэж хэлсэн. Мөн тэрээр үндэстний ялгааг үл харгалзан хамтран ажиллах, улс орондоо ч өгөөжтэй, тэр ирж байгаа гадаад хүмүүсдээ ч өгөөжтэй байхыг дэмждэг гэдгээ илэрхийлжээ.

Түүний бусад асуудал дээрх байр сууриас дурдвал:
Ирланд улс Европ дахь цэрэг, зэвсэгжилтийн бодлогын эсрэг зогсох болно.
Уур амьсгалын өөрчлөлт, экологи, эрүүл орчинтой холбоотой хөдөлгөөнүүдийг дэмжинэ.
Залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцны хүндрэлийг шийднэ.
Хойд Ирланд нь Английн мэдэлд байгаа нь (манайх шиг буюу Өвөр Монгол Хятадын мэдэлд байдаг) бид яг л “хөлөө тайруулсан” мэт байдалд байгааг онцолсон.
Тэрээр Ерөнхийлөгч гэдэг ноёрхох эрх мэдэлтэй биш, тиймээс харин хамтдаа оролцох, шийдэх, сонсох тийм хэлбэрт ажиллахыг зорино гэдгээ илэрхийлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна