БНСУ-ын контент бүтээгч, 22 настай YouTuber Kwak Hyeol Su өөрийн YouTube сувагтаа таксины жолоочид хүчирхийлүүлсэн тухайгаа бичлэг болгон нийтэлжээ.
Хэрэг 2024 оны 9 дүгээр сард гарсан бөгөөд тухайн өдөр хохирогч найзтайгаа уулзсаны дараа шөнийн 2 цаг орчим гэртээ харихын тулд таксинд суусан байна. Согтуу байсан тул таксинд ормогц унтсан бөгөөд жолооч нь энэ явдлыг далимдуулан арын суудал руу орж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн аж.
Жолоочийг “бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйл ангиар яллагдагчаар татсан бөгөөд одоогоор шүүх хурал үргэлжилж байна. Kwak Hyeol Su бичлэгтээ уг хэрэг гарснаас хойш сэтгэл гутрал, нойргүйдэлд орж, амиа хорлох оролдлого хүртэл хийсэн тухайгаа нулимс дуслуулан ярьжээ. Түүний бичлэг нийтлэгдсэний 24 цагийн дотор 1.5 сая гаруй хүн үзсэн бөгөөд цахим орчинд #MeToo_2025, #StandWithKwakHyeolSu хөдөлгөөн өрнүүлж, олон нийтийн анхаарлыг татсан байна.
Сэтгэгдэл (1)