Д.Тунгалаг: Миний тарьсан мод 10 жилийн дараа төгөл болоод сүүдэрт нь хүмүүс сэрүүцэн суух байх гэж төсөөлдөг

Admin
2025/11/10

Дархан уул аймгийн хараа голын эрэгт 14.200 ширхэг мод өөрийн хүсэл сонирхлоор тарьсан Д.Тунгалаг эгчтэй бид ярилцлаа. 

Тэрбээр боловсролын салбарт насаараа ажиллаж тэтгэвэрт гарснаас хойш тэтгэвэрт гараад мод тарих хүслээ бодитоор биелүүлж эхэлсэн юм. Үүнээс хойш мод тарьж эхлээд хэдийн таван жилийн хугацаа өнгөрчээ. Түүний мөрөөдөл бол Хараа голын эрэг дээр тарьсан моднууд нь өндөр ургаж, төгөл болоод хүмүүсийг зугаалан, модны сүүдэрт нь тухлан суухыг харах юм. Түүнчлэн сонирхолтой нь Д.Тунгалаг багшаар ажиллаж байхдаа хүүхдүүдэд самбар дээр мод тарихыг зааж өгдөг байсан байна. Энэ үедээ хүүхдүүдэд бодитоор мод тарихыг зааж өгөх хүсэлтэй байжээ. Харин одоо хүүхдүүдэд мод тарих боломж олддог болсондоо тун чиг баярлаж явдаг гэнэ. 

Дэлгэрэнгүй ярилцлагыг та доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү! 



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна