Цагдаагийн ерөнхий газрын даргад яригдаж байгаа хурандаа нарын нэрс олны анхаарлын төвд байна. Учир нь дараагийн дарга болсон хүн улс төрийн захиалгаар ажиллах тохироотой гэх мэдээлэл Төрийн ордноос гарч эхлэв. Дараагийн даргад яригдаж байгаа олон хүмүүсээс толгой цохиж байгаа дөрвөн хүнийг онцлон хүргэж байна. Маргааш буюу энэ сарын 29-ний өдөр яригдаж байгаа хурандаа, генералуудын нэг нь шууд томилогдох байсан ч дөнгөж сая ээлжит бус хуралдаанаар генерал Ж.Болдыг томилжээ. Одоо харин Ж.Болд даргыг цагдаа дотроо удирдлагуудаа хэрхэн сэлгэн томилох асуудал хөндөгдөж эхэлнэ.
Цагдаагийн удирдлагуудын дундаас даргад яригдаж байгаа эрхэм хурандаа, генералуудын хамгийн анхаарал татаж байгаа нь улс төрийн томилгоо гэдэг нь илт. Мөн цаашид хэрхэн яаж ажиллаж өнөө цагийн улс төрийн зодооны бухиаг хэрхэн үргэлжлүүлэх нь зурагдсан байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа нь нууц биш.
Түүнчлэн эдгээр цагдаагийн өндөр дээд албан тушаалтнууд нь хөрөнгө бэл бэнчингээрээ энгийн алба хаагчдаас хол тасарсан дарга нар байгаа юм. Тухайлбал, нэр дурьдагдсан дарга нар хөрөнгө орлогын мэдүүлэг болон бусад мэдээллийг шүүж үзвэл, алтны уурхайтай, барилгын компанитай, их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй, үнэтэй автомашинтай, хадгаламжын хэмжээ зэргээрээ Монголын толгой баячуудын тоонд багтаж байна.
Үүнд:
1-рт Одоогийн ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар албан тушаал хашиж байгаа, Бригадын генерал Ц.Ням-Очир. ЭЦА-ын албаны дэд дарга бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан намтартай. Орос гуравдугаар сургуулийн ТУЗ-ийн дарга юм байна.
2-рт ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны даргаар энэ оны 9 сараас хойш ажиллаж байгаа цагдаагийн хурандаа Б.Оюунтболд. Тэрээр ТЦА-ны даргаар ажиллаж байгаад замын урсгал, эгнээ өөрчилсөн асуудлаар ажлаасаа чөлөөлөгдөж улмаар Дотоод хэргийн их сургууль руу томилогдож байлаа.
3-рт ЦЕГ-ын Тэргүүн коммиссар Р.Чингис нар яригдаж байгаа билээ. Р.Чингис өмнө нь 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаад ёс зүйн асуудал гаргаж, үүрэгт ажлаа хийж чадаагүй гэх шалтгаанаар чөлөөлөгдөж байв. Мөн тэрээр Улс төрийн албан тушаал хашиж байсан буюу Хотын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан түүхтэй. Түүнчлэн Р.Чингисийн төрсөн охин Ч.Маралмаа нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа долоон машин мөргөж бага насны хоёр охиныг дайрч, олныг цочирдуулж байсан юм. Тэр ч бүү хэл өнгөрсөн долоон сар гишүүдийн хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн үедээ зодолдож нэг хүүхдийн биед онц ноцтойгоор халдаж, хэрэгт холбогдсон гурван залуу цагдан хоригдож байсан хэрэгт Р.Чингис даргын хүү нь байсан билээ.
4-рт Бригадын генерал Ж.Болдын нэр нь шууд яригдаж орж ирсэн ба тэрээр 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар ажиллаж байсан. Харин 2025 онд Улс төрийн албан тушаал хашиж байсан буюу Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдон ажилласан байдаг.
УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ-ийн хувьд Бригадын генерал Ц.Ням-Очир нь Ховдын аймгийн Дарви сумын хүн бөгөөд тухайн аймгаас сонгогдож улс төрд 20 гаруй жил гишүүнээр сууж байгаа одоогийн БХ-ын сайд Бямбацогт болон Таван богд группийн ерөнхийлөгч Ч.Баатарсайхан нартай ойрын харилцаатай гэгддэг. Харин хурандаа Б.Оюутболд Баянхонгорын хүн бөгөөд одоогийн Ерөнхий сайд Занданшатарын ойрын хүн бөгөөд Баянхонгор аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан гэх. Мөн түүний талаар албан бус мэдээлэл нь тухайн аймагт алтны уурхайтай байж болзошгүй талаарх мэдээлэл олны дунд хөвөрдөг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна