ТТАХНЭ-ийн захирал, ӨӨРИЙГӨӨ ДЭД ХУРАНДАА хэмээн өргөмжилсөн Н.Одонгуагийн балаг үргэлжилсээр. Тэрээр өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 10-ны өдөр найзуудын зугаалгандаа 8023 улсын дугаартай хар өнгийн STAREX маркийн түргэний машиныг, жолооч н.Амарсанаагийн хамт авч явсан байна.
Харамсалтай замдаа машин эвдэрсний улмаас захирал гэх Н.Одонгуа ажилтнаа эвдэрсэн машинтай нь айл, амьтан байхгүй хүнгүй зэлүүдм газар ганцаараанг нь үлдээгээд өөрөө найзуудын хамт өөр машинаар зорчин аялалаа үргэлжлүүлжээ. Жолооч н.Амарсанаа нь өнөөдөр өглөө буюу бүтэн 4 өдрийн дараа Улаанбаатар хотод ирсэн байна. Үүгээр зогсохгүй тэрээр тус зугаалганд байгууллагын мөнгөөр явсан гэж эх сурвалж мэдэллээ. 4 хөн сар ажиллаад өөртөө дэд хурандаа цол олгосон гэх Н.Одонгуаг түргэний машинаар ажилдаа ирж, очдог хэмээн нэгэн иргэн жиргээд мөн амжсан юм.
Энэ талаар бид Н.Одонгуа захирлаас тодруулга хүргэх болно.
Сэтгэгдэл (3)