Аравдугаар сар гарснаас хойш ОХУ-ын Сибирийн хэсэгт өлсгөлөн баавгайн аюул нүүрлээд байна. Алс Дорнод, Буриадад тосгон суурин газарт баавгай орж ирэх нь нэмэгдэж байгаа ч хамгийн их аюулд өртөөд байгаа нь Өвөр Байгалийн хязгаар юм. Өвөр Байгалийн хязгаарт өлсгөлөн баавгай тосгоноос 200 метр ойрхон газарт 50 настай эмэгтэйг идсэн хэрэг гарсан. Энэ сар гараад Өвөр Байгалийн хязгаарт дөрвөн баавгайг буудаж хороожээ.
Тус хязгаарын Байгаль орчны газраас “Кука тосгонд баавгай хэд хэдэн нохойг алаад байшинд орох гэж оролдсон тул устгахаас өөр аргагүй болсон. Мөн Читагийн ойролцоох зусланд байсан баавгай, Точкин тосгоны иргэн рүү дайрсан баавгай, майханд унтаж байсан загасчдад халдсан баавгайг буудсан. Каларск, Чита зэрэг 11 дүүрэгт баавгай буудах эрх олголоо” гэж мэдэгдлээ.
Өвөр Байгалийн хязгаарын Байгаль орчны сайд Олег Некрасов “Баавгайн нүүдэл болж байна. Манай нутагт баавгай хил орчмын бүсээс, тодорхой хэлбэл Монголоос орж ирж байна. Гэхдээ бид байдлыг бүрэн хянаж байгаа. Өвөл ч гэсэн өлсгөлөн баавгайн аюул арилахгүй. Ойн түймрийн улмаас баавгайн идэш тэжээл ховордсон. Өлсгөлөн баавгай ичээндээ ордоггүй тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Сибирийн нэг айлын хашаанд зэрлэг баавгай нэвтрэн орсонд 2 жилийн өмнө Монголоос худалдан авсан 4 настай Монгол банхар эзэд болон хашаа гэрээ хамгаалан баавгайг хөөсөн явдал гарсан байна. Ийнхүү Монгол банхар 4 орос хүн буюу нэг гэр бүлийг баавгайн дайралтаас хамгаалан аварсан нь тохиолдол гарчээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна