2025 оны 1–8-р сарын хооронд БНСУ-ын 330 иргэн Камбожид орж ирээд сураггүй алга болох, хүчээр хоригдох, эм тариа шахуулан хөдөлмөр эрхлэх, биеэ үнэлэхэд хүргэгдсэн зэрэг ноцтой гэмт хэргүүд бүртгэгджээ.Одоогийн байдлаар 80 гаруй хүний аюулгүй байдал баталгаажаагүй, ор сураггүй хэвээр байна. Саяхан нэгэн Солонгос оюутан гэмт бүлэглэлд хулгайлагдаж, тамлуулж амиа алдсан хэрэг гарсан байна. Хуурамч ажлын зар, өндөр цалин амласан саналд хууртаж, гэмт бүлэглэлд өртөх эрсдэл маш өндөр байна. Ил гарсан нь Солонгос иргэдийн жишээ боловч, далд олон тохиолдол байгаа нь тодорхой.
Иймд аялах болон ажил хэргээр явах гэж буй хүмүүс:
- Албан ёсны, найдвартай эх сурвалжаар дамжин зорчих
- Аюулгүй байдлаа сайтар хангах
- Хүний өгсөн ус, ундаа, эм тарианаас татгалзах
Японд ч гэсэн анхааруулга гарч, зарим аялалын компаниуд аюулгүй байдлын хамгаалалттай хөтөлбөрүүд оруулж эхэлсэн байна.
Эх сурвалж: Buynaas channel
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна