Бага насны хүүхэдтэй албан хаагчдаа уян хатан нөхцөлөөр ажиллуулахыг уриаллаа

Admin
2025/10/22

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас "Бага насны хүүхэдтэй албан хаагчдаа уян хатан нөхцөлөөр ажиллуулахыг уриаллаа. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт: “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг мөрдөж, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг уриалъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.44.46
2025/10/22
0
0
Хэзээ ч биелэхгүй, албан хаагчдаа цагаар нь уяад цалингаас нь хасдаг байхад яаж биелэх үү
Хариулах