СОЛОНГОСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН РАНК ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА
Солонгосын их сургуулиудын дэлхийн өрсөлдөх чадварыг харуулсан “K-Universities Global Excellence Rankings 2026” анхны чансаа гарлаа. Ранкаар Кореа Их Сургууль нэгдүгээрт, Сөүл Үндэсний Их Сургууль хоёрдугаарт, Ёнсей Их Сургууль гуравдугаарт жагсжээ. Судалгаагаар Сежон Их Сургууль тэргүүлж, Handong Global University гадаад оюутанд хамгийн ээлтэй орчноороо сайн үзүүлэлт авсан байна. Солонгост суралцахаар төлөвлөж буй гадаад оюутнуудад үнэн зөв, хэрэгтэй мэдээлэл өгөх зорилготой энэхүү жагсаалт нийт 54 их сургуулийг хамарсан байна.
Эх сурвалж: THE KOREA TIMES
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна