Туркийн Air ACT агаарын тээврийн компанийн ачаа тээврийн онгоц өнгөрсөн шөнө Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудалд газардах явцдаа замаасаа гарч, онгоцны буудлын хашлагыг цөмлөн хашлагын гадна явж байсан хамгаалалтын албаны эргүүлийн автомашиныг мөргөснөөс болж 2 хүн амь үрэгджээ.
Аврагчдыг ослын газарт очиход онгоц хоёр хуваагдаж, нэг хэсэг нь далайн усан доор орсон байдалтай угтсан ба нислэгийн багийн 4 гишүүн онгоцны хаалгыг онгойлгон, аврах багийнхныг ирэхийг хүлээж байжээ.
Хонконгийн Агаарын тээврийн ослыг мөрдөн шалгах алба далайгаас онгоцны хар хайрцгийг олох ажилдаа орсон байна. Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудал нь 2024 онд ачаа тээврийн хамгийн олон онгоц хүлээн авсан онгоцны буудлаар тодорч байсан юм. Зөвхөн 9-р сард л гэхэд тус онгоцны буудал 429 мянган тонн ачаа хүлээж авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Эх сурвалж: Өрөг.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна