Victoria's Secret-ийн тайзнаа алхсан сагсан бөмбөгчин Анжел Рийсийн гоо үзэсгэлэн олон нийтийг гайхшрууллаа

Admin
2025/10/16

Дотуур хувцас, гоо сайхны брэнд болох Victoria's Secret-ын загварын шоу үзүүлбэр Өчигдөр Нью-Йорк хотод боллоо. Энэ үеэр сагсан бөмбөгчин, тамирчин Анжел Рийс сахиусан тэнгэрийн нэг болж, гоо үзэсгэлэнгээ дэлхий дахинаа гайхуулж чадлаа. Сахиусан тэнгэрүүдийн тайзнаа анх удаа тамирчин эмэгтэй алхаж, шуугиан тарив. Анжел Рийс өдгөө 23 настай ба Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Чикаго Скай багийн тамирчин билээ.

Түүний хувьд 1.91 м өндөртэй бөгөөд сагсан бөмбөгийн талбайд ихэвчлэн довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг ба өсөх ирээдүйтэй WNBA-гийн тамирчин юм. Анжел Рийс сахиусан тэнгэрүүдийн тайзнаа ягаан өнгийн хоёр төрлийн дотуур хувцас өмсөн алхсан байна. Эхнийх нь тайрмал футболк дотуураа торон ягаан өнгийн дотуур хувцас өмссөн бол удаах нь ягаан цэцгээр чимэглэсэн дотуур хувцас, нөмрөгөөр гоёжээ. Тэрбээр шоу эхлэхээс өмнө Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Би үргэлж Victoria's Secret-ийн загварын шоуг үзэж, хэзээ нэгэн цагт загвар өмсөгч болно гэж мөрөөддөг байсан" гэж хэлжээ. Сошиал сүлжээний хэрэглэгчид сагсан бөмбөгчин Анжел Рийсийг загварын тайзан дээр маш үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, мэргэжлийн загвар өмсөгчдөөс дутахааргүй чадварлаг байгаа гэж шуугьж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна