Дональд Трамп: Путин дайныг дуусгахгүй бол алсын тусгалт пуужинг Украинд нийлүүлнэ

Admin
2025/10/13

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дайныг дуусгахгүй бол алсын тусгалт Tomahawk пуужинг Украинд нийлүүлж магадгүй гэжээ. Түүний мэдээлснээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийн гуйсан зэвсгийн тусламжийн талаар талууд амралтын өдрүүдэд утсаар ярьж, хэлэлцсэн аж. Кремлийн зүгээс АНУ-ын энэ пуужинг Украинд нийлүүлэх нь мөргөлдөөнийг улам хурцатгана хэмээн анхааруулж буй.  Tomahawk пуужин нь 2500 км-ын тусгалтай бөгөөд Украинд энэ зэвсэг нийлүүлэгдсэнээр Москва хүртэлх зайд асуудалгүй довтлох боломжтой болох аж. 

Трампын хэлснээр АНУ Украиныг энэ зэвсгээр шууд хангахгүй ч НАТО-д нийлүүлж, улмаар гишүүн орнууд Украины талд өгөх боломжтой гэв. Тэрбээр "Хэрэв дайн дуусахгүй бол бид ийм алхам хийнэ гэдгээ Путинд хэлж магадгүй. Оросын тал Tomahawk пуужинг өөрсдийг нь чиглэн ирэхийг хүсэх үү? Би тэгж бодохгүй байна" хэмээн ярьжээ. 

Зеленськийн хувьд АНУ-аас Tomahawk пуужин авбал зөвхөн цэргийн зорилгоор ашиглана, Оросын энгийн иргэд рүү халдахгүй хэмээн мэдээлсэн. Тэрбээр “Бид Оросын жирийн иргэд рүү хэзээ ч дайрч байгаагүй. Энэ бол Украин, Оросын хоорондох хамгийн том ялгаа" хэмээн ярьжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.213
5 цагийн өмнө
0
0
Өнөөх пуужин нь оросоос хөөгдөөд манай ордонг сөнөөчихвөл ард иргэд бид яанаа. Хэрүүл сонсохгүй мөнгө идэх хулгайчгүй бол уйдаж үхэж мэдэхнээ
Хариулах