Саудын Арабын нийслэл Риядад 2025.10.07 нд зохион байгуулагдсан олон улсын шонхор болон ан агнуурын үзэсгэлэн 2025-ны дуудлага худалдаагаар Монгол шонхорын үнэ дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.
Дуудлага худалдааны үеэр нас бие гүйцсэн Монгол шонхор 173,276 долларын үнээр зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй шонхор шувуугаар нэрлэгдлээ.
Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлох хэсэг нь анх удаа Монгол шонхорт зориулсан тусгай бүс байгуулагдсан бөгөөд Саудын болон бүс нутгийн шонхорчдын дунд Монгол шонхор өндөр үнэлэмжтэй байдаг тухай хэвлэлүүд онцолжээ. Мөн Монгол шонхор том бие, урт далавч, нислэгийн хүч, тэсвэр хатуужлаар бусдаас ялгардаг байна. Түүнчлэн Монгол хүр шонхор нь эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвар, хурдан сурах онцлог, өнгөний олон янз байдал (цагаанаас хүрэн бор хүртэл)-аараа дэлхий даяарх анчид, шонхорчдын сонирхлыг татдаг тухай Арабын хэвлэлүүдэд бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна