БНХАУ 2025 оноос эхлэн хүүхэд бүрт 3600 юань олгодог болжээ

Admin
2025/10/08

БНХАУ-ын эрх баригчид хүн амын өсөлтөө дэмжиж, төрөлтийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд 3-аас доош насны хүүхдүүдэд жил бүр 3600 юань буюу 503 ам.долларын тэтгэмж олгохоор болжээ.

Хөтөлбөр хүчин төгөлдөр болохоос өмнө төрсөн, 3 нас хүрээгүй хүүхдүүдэд тухайн үлдсэн саруудаар тооцож олгоно. Төлбөрийг эцэг, эх, эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь хүүхдийн бүртгэлтэй хаягаар онлайнаар эсвэл биечлэн өргөдөл гаргаж авах боломжтой.

Мөн уг дэмжлэг нь хувийн орлогод тооцогдохгүй, татвараас чөлөөлөгдөнө. Хандивын хэмжээ муж бүрт харилцан адилгүй төлөвлөгдсөнөөр нэг хүүхдэд нийтдээ 10,800 юань хүртэл олгох боломжтой гэж Үндэсний эрүүл мэндийн комисс мэдээлэв.

БНХАУ өнгөрсөн онд 9.54 сая хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос 520 мянгаар өссөн үзүүлэлт бөгөөд 2017 оноос хойших анхны өсөлт юм. Гэвч нийт хүн ам 1.39 саяар буурсан хэвээр байна.

Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хөтөлбөр нь жил бүр 20 гаруй сая өрхөд бодит дэмжлэг болох бөгөөд төрийн зүгээс үргэлжлүүлэн хүүхэд асрах, боловсролын нөхцөл сайжруулах, сургуулийн өмнөх боловсролыг шат дараатайгаар үнэ төлбөргүй болгох бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна