Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, онцгой дэглэмийн гурван сарын үр дүнг танилцуулав

Admin
2025/10/05

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар тус компанийн төв оффист өчигдөр (2025.10.04) ажиллалаа. Онцгой дэглэмийн гуравхан сарын хугацаанд:

- Нийт 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая долларын орлого олжээ.
- Биржийн арилжааг сэргээж, нийт 68 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулжээ.
- Зогсонги байсан гэрээнүүдийг сэргээж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж, 1.6 дахин нэмэгдүүлжээ.
- 09-р сард 3.2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цагийн үеийн хамгийн өндөр амжилт болжээ.
- 56 хувьтай байсан техникийн бэлэн байдлыг 81 хувьд хүргэж, 25 пунктээр өсгөжээ.
- Олборлолт, тээврийг шууд хянах систем нэвтрүүлж, ил тод байдлыг хангажээ.
- Энэ сарын 06-нд Цаофэйдянь боомтын нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавьжээ.

Цанхийн баруун хэсэгт шинэ уурхайн ам ашиглалтад оруулж, сайн чанарын коксжих нүүрс олборлож эхэлжээ. Ингэснээр нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
Ирэх гурван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа нээлттэй компани болгож, олон нийтийн хяналтад оруулах асуудлыг тусгахыг Онцгой эрхт төлөөлөгчдийн багт даалгав. Мөн онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж мэдэгдэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна