Афганистан дахь Талибаны засгийн газар шилэн кабелийн интернет холболтыг тасалж орон даяар харилцаа холбоо тогтоох боломжгүй боллоо. Олон улсын мэдээллийн агентлагууд Афганистаны нийслэл Кабул дахь оффисуудаас бүр мөсөн холбоо тасарч, интернет бүрэн тасарсан гэж интернет хамгаалагч Netblocks мэдээллээ. Талибууд интернэтийг тасалсан талаар албан ёсны шалтгааныг хэлээгүй байна. Афгинастан улсын засгийн эрхийг 2021 онд Талибанчууд гартаа авснаас хойш олон төрлийн хязгаарлалт тогтоож байгаа. Талибаны албаны хүний мэдээлснээр, Афганистаны хувийн мэдээллийн суваг болох Tolo News нь телевиз, радиогийн сүлжээнд саатал гарах төлөвтэй байгаа бөгөөд нийгмийн сүлжээн дэх хуудсаа дагаж мөрдөхийг хэлжээ. Түүнчлэн Афганистаны нийслэл Кабулын нисэх онгоцны буудлаас гарах нислэгүүд мөн саатжээ. Олон улсын нислэгийг хянадаг Flightradar24 өнөөдрийн найман нислэг цуцалсан талаар мэдээлжээ. Кабул дахь хэд хэдэн эх сурвалжын мэдээлснээр орон нутгийн цагаар 17 цаг орчимд шилэн кабелийн интернет тасарсан байна. Шилэн кабель нь интернетийг маш хурдан дамжуулдаг бөгөөд дэлхийн ихэнх улс орнууд үүнийг ашигладаг юм. Интернет тасалдсанаас болж олон оюутан, сурагчид онлайнаар хичээлдээ сууж чадахгүй болсноос гадна бизнес эрхлэгчдийн худалдаа арилжаанд сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Наад зах нь банкны гүйлгээ хийхэд саад учирч, олон хүний эрхэнд халдсан үйлдэл хэмээн Афганистаны иргэд үзэж байна. Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш дөрвөн жилийн хугацаанд хэд хэдэн өөр хязгаарлалтуудыг хийж иржээ. Тухайлбал, Энэ сарын эхээр тэд хүний эрх, бэлгийн дарамтыг заахыг хориглосон шинэ хоригийн хүрээнд тус улсын их дээд сургуулийн сургалтын системээс эмэгтэйчүүдийн бичсэн номыг хассан байна .
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна