БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ

Admin
2025/09/30

БНХАУ-ын шүүх Мьянмарт хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноосон тухай тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.

Минг овгийн гэр бүлийн нийт 39 хүн гэмт хэрэгт холбогдсоныг тогтоосон бөгөөд заримд нь бүх насаар хорих, заримыг нь 5-24 жилийн хорих ялаар шийтгэсэн аж.

Энэ гэр бүл Мьянмарын Лауккай хэмээх жижиг хотод 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулсан ба мөрийтэй тоглоом, хар тамхи болон цахим луйвар, биеэ үнэлэлт зэрэг гэмт хэрэгт холбогдсон байна.  

2023 онд Мьянмарын талаас хатуу арга хэмжээ авч тус гэр бүлийн гишүүдийг баривчлан Хятадад шилжүүлжээ.

Тэдний мөрийтэй тоглоом болон бусад луйврын үйл ажиллагааны орлого нь 10 тэрбум юань давсан гэж шүүх үзсэн.

Түүнчлэн тэдний хууль бус үйл ажиллагааны улмаас Хятадын 14 хүн амиа алдаж, зургаан иргэн бэртсэн аж.

Даваа гарагт болсон уг шүүх хуралд 160 гаруй хүн оролцсон байна. Энэ хэрэг 2023 оноос хойш олны анхааралд байсан юм.

Эх сурвалж: gogo.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна