Оскарын шагналт жүжигчин Николь Кидман болон кантри урсгалын дуучин Кэйт Урбан нар 19 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Мэдээллийн эх сурвалжийн тэмдэглэснээр Урбан энэ оны зун гэрээсээ нүүж, хосууд тусдаа амьдрах болсон байна. Тэдний салалтын тодорхой шалтгаан одоогоор ил болоогүй байна.
Өдгөө 58 настай Кидман, 57 настай Урбан нар 2005 онд танилцаж, 2006 онд Сидней хотод хуримлажээ. Хос хоёр охинтой бөгөөд АНУ болон Австралийн давхар иргэншилтэй.Салалтын дараах хамтын хөрөнгийн хуваарилалт, хүүхдийн асрамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд холбогдох мэдээллийг олон нийтэд албан ёсоор танилцуулах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна