Asu.mn сайтын редакцаас бэлтгэн хүргэдэг “MYCAREER” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт нь “Ой Партнерс” ХХК-ийн захирал, “Lexter” брэндийн үүсгэн байгуулагч Бямбажавын Нандин‑Эрдэнэ уригдан оролцлоо.
Б.Нандин‑Эрдэнэ нь “Ой Партнерс” ХХК-ийн захирал бөгөөд Монголын хамгийн анхны брэндийн гутал болох “Lexter” брэндийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр Монголчуудын гутлын хэрэглээг хангаж ирсэн Эрээний наймаачидтай өрсөлдөнө хэмээн анх “Ой Партнерс” ХХК-ийг байгуулж байжээ.
Б.Нандин-Эрдэнэ ярихдаа: Эрээний наймаачид 30 гаруй жил Монголчуудад чийг татдаг, чанаргүй, үнэтэй гутал нийлүүлж бидний эрүүл мэндийг үгүй хийсэн, гутал бол бидний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тэгвэл яагаад бид чанартай хэр нь хямд гутал хэрэглэж болохгүй гэж гэсэн бодлоос анх компаниа байгуулах сэдэл нь бий болсон хэмээн ярьсан. Ингээд тэрээр үйлдвэр, гутлын наймаачин хоёрыг шууд холбож эргэлтийн хөрөнгөгүй, хүүгүй карт гаргах санаачилга дэвшүүлсэн байна. Энэ нь гутлын бизнес эрхэлдэг наймаачдад үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ худалдан авч, борлуулалтын ашигтайгаар эргэлт бий болгох боломж олгох зорилготой байсан юм. Үүний дараагаар Монголчууд орчин үеийн загвар хийцтэй, чанартай материалтай, хүний эрүүл мэндэд тустай гутлын брэндийг өөрсдөө бий болгох ёстой хэмээн зориглож “LEXTER” брэндээ үүсгэн байгуулжээ. Lexter брэнд нь 2017 онд Монгол, Герман, БНХАУ-ын оюуны өмчөөр баталгаажсан албан ёсны брэнд юм. Тус брэнд нь Герман стандарт, Герман технологиор үйлдвэрлэгддэг бөгөөд Монгол хүний хөлийн онцлогт тохируулж БНХАУ-д үйлдвэрлэдэг бол загвар хийц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гээд бусад бүх зүйл Монгол хүний ур ухаанаар бүтдэг байна.
Тэрээр гутлын арьс материал, нум хүний эрүүл мэндэд ямар чухал хийгээд үүнтэй холбоотой судалгааны ажлууд болон улс төрийн оролцооны талаар бидэнтэй ярилцсан. Ингээд бидний бэлтгэсэн “MYCAREER” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг шинэ дугаарыг хүлээн авна уу
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна