Ч. Лодойсамбуу:Уг нь Цэцийн шийдвэр зөв байсан

Admin
2025/09/26

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжээгүй.

Тухайн заалт нь "Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" гэж заасны "дутуу " гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд чөлөөтэй сонгох эрхийн үндсэн дээр сонгоно" гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.  

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: МАН-ын хэрүүлд нэг чухал асуудал дарагдаад өнгөрлөө. Өнөө өглөө Үндсэн хуулийн цэцийн 4-р дүгнэлтийг Их хурал хүлээж авахгүй гээд шийдчихлээ. Тэр нь юу гэсэн дүгнэлт байсан бэ гэхээр товчхондоо,

Сонгогч сонгуулийн санал өгөх хуудсан дээр бичигдсэн нэрсээс Их хуралд суух мандатын тоогоор нэрс дугуйлахгүй дутуу орхисон бол тэр саналын хуудас хүчингүй болж байгаа нь иргэний чөлөөтэй сонголт хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна гэж Цэц үзсэн. Харин өнөөдөр чуулганд суусан гишүүдийн олонх “Тийм юм байхгүй ээ” гэчихлээ.

Уг нь Цэцийн шийдвэр зөв байсан.
Хүн яагаад өөрийн дэмжсэн хүнээ их хуралд томилохын тулд огт дэмждэггүй, таних ч үгүй бусад хэн нэгний нэрийг дугуйлах ёстой юм? Тэр мэдэхгүй танихгүй хүнийг сонгохгүй байх эрхээ эдлэх эрхтэй биз дээ?

Үүнийг бүгд мэдэж байгаа. Гэвч том нам хүчээр ингэж тулгаж санал зулгаахгүй бол ялахгүй учир Цэцийн шийдвэр дээр нүдээ дарж чихээ таглаж байгаа нь энэ.

Ганц энэ биш, Сонгуулийн хуулинд олон асуудал бий. Одооноос эртхэн засч Сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой. Айлын хэрүүл дуусч ажлаа хийхээр болох үед нь хамтарсан ажлын хэсэг байгуулж Сонгуулийн хуулийг өөрчилж Үндсэн хуулийнхаа үзэл санаа, хүрээ хязгаарт нь багтаах талд дээр санаачилгатай ажиллахгүй бол..



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.44
8 цагийн өмнө
0
0
УИХ-Д СОНГОГДООГҮЙ ТОМИЛОГДСОН НЭГ ХҮН ЛОДОЙ БОЛОЛТОЙ ЮМАА АА!
Хариулах