“Чоно үүр шөнөөр ирдэг” кино Австралиас “Оскар”-т нэр дэвшлээ

А.Булганчимэг
2025/09/24

Австрали, Монгол, Герман гурван улсын хамтын бүтээл, найруулагч Габриелл Брэдигийн “The Wolves Always Come at Night” (Чоно үүр шөнөөр ирдэг) кино нь 2026 оны “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг олон улсын уран сайхны кино” төрөлд Австрали улсын албан ёсны нэр дэвшигчээр сонгогдлоо.

Жил бүр улс орон бүрээс зөвхөн нэг бүтээлийг энэ төрөлд нэр дэвшүүлэх журамтай бөгөөд энэ удаад Австралийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн 16 бүтээлээс тус кино шалгарсан нь хамтран ажилласан уран бүтээлчдийн хувьд онцгой амжилт боллоо.

Уг кино нь Монголын нутаг дэвсгэрт зураг авалтаа хийж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарын гэр бүлийн бодит түүхээр дамжуулан монгол хүний амьдрал, уур амьсгалын өөрчлөлт, нүүдэл болон түүнээс улбаатай үнэт зүйлсийг өгүүлсэн бөгөөд анх удаа Монголын уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн энэхүү хамтын уран бүтээл “Оскар”-т нэр дэвшсэнээрээ онцгой ач холбогдолтой болж байна.

Киног ирэх аравдугаар сарын 15-наас Univision болон VOO сувгаар олон нийтэд хүргэхээр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна