Тайванийн Chi Mei эмнэлэгт 20 настай эмэгтэйг хэвтүүлж, 300 гаруй бөөрний чулууг мэс заслын аргаар авсан талаар тус эмнэлэг мэдээллээ.
Эмч нарын хэлснээр түүний энэ өвчлөлийн гол шалтгаан нь олон жил цэвэр усны оронд зөвхөн чихэрлэг ундаа, хийжүүлсэн сода, бабл теа, жүүс хэрэглэж, бие нь тогтмол шингэн дутмаг байсан явдалтай холбоотой аж.
Мэс заслын явцад хэдэн миллиметрээс 2 см хүртэл хэмжээтэй чулууг хоёр цагийн турш амжилттай авсан байна.
Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, чихэрлэг болон хийжүүлсэн ундаа нь усыг орлож чадахгүй бөгөөд бөөрний чулуу, бөөрний дутагдал зэрэг ноцтой эрсдэлд хүргэдэг. Тиймээс өдөр тутамд хангалттай хэмжээгээр цэвэр ус уух нь бөөр болон биеийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй чухал юм гэж анхаарууллаа.
ЭХ СУРВАЛЖ:STRAITS TIMES
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна