​"Рагаса" хар салхи Филиппинд ноцтой хохирод учруулаад байна

Admin
2025/09/23

Рагаса далайн хар салхи БНХАУ-ын зүүн өмнөд эргийн бүс, Филиппин улсын хойд эргийн бүсээр шуурч байна. Тус хар салхи нь тавдугаар түвшний аюул дагуулах эрсдэлтэй байгааг цаг уур судлаачид сэрэмжлүүлж байна.

Дунджаар цагт 215 км хурдтай шуурч байгаа хар салхины аюулаас сэргийлэхийн тулд 29 мужийн нутаг дэвсгэрт төрийн захиргааны байгууллагууд болон сургуулиудыг хаалаа. Онцгой байдлын арга хэмжээ авсан нутаг дэвсгэрт Кагаян мужийн хойд хэсэг, нийслэл Манилагаас гадна хүн амын дийлэнх нь ядуу буурай амьдардаг Бабуяны арлууд багтаж байна.

Даваа гаргийн байдлаар улсын хойд бүс нутаг даяар 10 000 гаруй иргэнийг түр хорогдох байруудад шилжүүлжээ. Зарим сургуулийн байр, захиргааны төвүүдийг түр орогнох газар болгон ашиглаж байна.

Хятадын зүүн өмнөд хэсэгт байрладаг Тайваньд хар салхины харьцангуй бага мэдрэгдэж, эргийн бүсэд цөөн тооны оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос Facebook хуудсандаа байгалийн гамшигт үзэгдлийн нөхцөл байдлыг ойроос ажиглаж хянаж байна гэжээ. Мөн Засгийн газрын нэгж агентлагууд ард иргэдэд туслах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байдлаа хангаж ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Харин Хятадын зүүн өмнөд эргийн Гуандон мужийн эрх баригчид оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө. Мягмар гаргийн өглөөнөөс аадар бороо орж, хүчтэй салхи шуурахыг анхааруулж байна. Шензен хотын захиргаа хар салхины өмнө 400 000 иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Хонконгийн эрх баригчид цаг агаарын байдал хурдан өөрчлөгдөж байгааг анхаарууллаа. Мягмар гарагийн орой 18:00 цагаас эхэлж 500 орчим нислэгийг цуцлахаар агаарын тээврийн компаниуд хэлэлцэж байна.

Рагаса хар салхи шуурахаас өмнөх өдөр Филиппин улсад үерийн дараах сэргээн босголтын ажлыг гүйцэлдүүлээгүй авлигад идэгдсэн эрх баригчдыг эсэргүүцсэн иргэд гудамжинд гарч жагссан юм. Филиппин улс нь газарзүйн байрлалаасаа шалтгаалж жил бүр дунджаар 20 орчим далайн хар салхи, шуурганд өртдөг байна. Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас улбаалж дэлхийн цаг уурын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаа учир далайн хар салхины хүч улам нэмэгдэж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна