АНУ-ын улстөрч Чарли Кирк 2025 оны есдүгээр сарын 10-нд Ютагийн Их сургуульд илтгэл тавьж байхдаа хүзүүндээ буудуулж харамсалтайгаар нас барсан. Тэрээр улс төрд залуусын дунд нэр хүндтэй баруун жигүүрийн томоохон төлөөлөгч байсан юм. Тус хэрэг болсон газрын ойролцоо түүнийг дэмждэг зуу зуун залуус гэрэлт зул өргөж, үхэлд нь харамсаж буйгаа илэрхийлж байсан юм. Тэгвэл АНУ-ын цагаар ням гарагийн 21 цагт Аризона мужид Чарли Киркийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Энэ ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп оролцож ийнхүү хэллээ. Тэрбээр, “Энэ аллагыг бүх консерватив үзэл баримтлалд халдсан хэрэг юм. Тэр зоригтой амьдарч, гайхалтай маргалдсан учраас алагдсан. Тэр бол Америкийн агуу баатар” гэж хэлсэн юм. Харин Чарли Киркийн бэлэвсэн эхнэр Эрика Кирк, “Христийн хийсэн зүйл учраас би түүнийг уучилж байна. Үзэн ядалтын хариулт нь үзэн ядалт биш юм” гэж алуурчныг уучилсан гэдгээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна