Монгол нутгаас бөмбөгөр оройтой гавлын ясаар ялгардаг үлэг гүрвэлийн яс олджээ

А.Булганчимэг
2025/09/19

Эрдэмтэд Монголын нутгаас бөмбөгөр оройтой гавлын ясаараа ялгардаг пахицефалозавр хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж илрүүлсэн болохыг Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд мэдээлжээ. 

“Цул толгойт” хэмээн нэрлэдэг үлэг гүрвэлийн толгойн орой буюу зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөн нь бусад үлэг гүрвэлийн бүлгүүдээс ялгардаг. “Цул толгойт” үлэг гүрвэлийн биеийн хөгжил, анатомийн бүтэц нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан бөгөөд учир нь эдгээр амьтдын чулуужсан үлдвэр маш ховроор олддог бөгөөд дэлхийн хамгийн ховор үлэг гүрвэлүүдийн нэг ажээ.

Олдворыг Монголын Шинжлэх ухааны академийн палеонтологич Ч.Цогтбаатараар удирдуулсан баг Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хүрэн дух хэмээх газраас олсон байна. Бүтнээрээ олдсон тус араг яс нь 108-115 сая жилийн өмнөх үед хамаарч буй тул энэ төрлийн үлэг гүрвэлийн хамгийн эртний олдворт тооцогдож байна. Мөн пахицефалозаврын өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй төрөл зүйл тул эрдэмтэд "Zavacephale rinpoche" хэмээн шинээр нэрлээд байгаа аж. Тус олдвор нь дал, бугалга, нурууны үеүд, аарцаг, хойд мөч, нарийн шөрмөсөөр бүрхэгдсэн сүүлний үеүд, ходоодны чулуу зэргээс бүрдэж байгаа бөгөөд палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн “цул толгойт” үлэг гүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна