Улсын Их Хурлын 76 гишүүн нэгдэж Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Тамхины хэрэглээ иргэдийн дунд эрс нэмэгдэж, энэ төрлийн шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд нийлүүлэгдсээр байна. Тиймээс энэ хуулийн үйлчлэх цар хүрээг өргөтгөж, зохицуулалтуудыг илүү нарийсгаж байгаа юм. Гол зорилго нь тамхидалтыг бууруулах, ялангуяа өсвөр үе, хүүхэд, залуусыг хорт зуршилд автах, донтохоос урьдчилан сэргийлэх юм.
Хуулийн төсөлд тусгаснаар
- Электрон, халаадаг, усан, наадаг гээд шинэ тутам хэрэглээнд нэвтэрч байгаа тамхийг янжуур тамхитай адилтган авч үзэж, тамхин бүтээгдэхүүн гэсэн ангилалд хамруулна.
- Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд оногдуулах гаалийн албан татвар 30 хувь байна.
- Онцгой албан татварыг 2030 он хүртэл бүтээгдэхүүн тус бүр дээр үе шаттай нэмэгдүүлнэ.
- Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хүний нүдэнд харагдахаар ил байршуулж худалдаалахгүй.
- Амт, үнэр оруулагч нэмэлт химийн бодистой тамхи, тамхин бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулахыг хориглоно.
- Тамхи, тамхин бүтээгдэхүүний сав баглаа боодлын 70 хувьд эрүүл мэндийн анхааруулга байршуулсан байна.
- Тамхины татварын орлогын 50 хувийг боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих чиглэлээр зарцуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна