Францын тэргүүн хатагтай Брижит Макрон өөрийн хүйсээ нотлох баримт дэлгэнэ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий, тэргүүн хатагтай Брижит Макрон сүүлийн үед олон нийтийн сүлжээнд түгсэн үндэслэлгүй яриаг үгүйсгэхийн тулд албан ёсоор шүүхэд хандаж, нотолгоо гаргахаар болжээ.
Сүүлийн саруудад АНУ-ын инфлюэнсер Кэндэс Оуэнс болон бусад хүмүүс түүнийг төрөхдөө эрэгтэй байсан, “Жан-Мишель Троньё” нэртэй байсан гэх худал мэдээллийг цахим орчинд тараасан нь Францын нийгэмд хүчтэй маргаан дагуулсан юм.
Брижит Макрон болон нөхөр Эммануэль Макрон нар уг мэдээллийг “гүжир гүтгэлэг, зохиомол цуурхал” хэмээн нэрлэж, АНУ-ын шүүхэд Оуэнсийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Тэд энэхүү маргааны явцад жирэмсний үеийн зураг, гэр бүлийн архивын баримт, шинжлэх ухааны шинжилгээний үр дүнг танилцуулж, эхнэр нь эмэгтэй гэдгийг батална гэж мэдэгджээ.
Олон улсын хэвлэлүүдийн онцолж буйгаар энэ хэрэг нь “хуурамч мэдээлэл”-ийн нэгэн тод жишээ болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна