Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон Олон Улсын Нисэх Буудлын үйлдвэрчний эвлэл өнөөдөр буюу Баасан гарагт (2025.09.19) ажил хаялт зарлах гэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.
Инчон Олон Улсын Нисэх Буудлын үйлдвэрчний эвлэлийн албан мэдэгдлээр ажил хаялт хийх ажилтны нийт тоог ойролцоогоор 600 орчим гэж тодорхойлжээ. Мэдээлэлд ажил хаях ажлын цаг, оролцох албан хаагчдын төрөл болон шаардлагын дэлгэрэнгүй нөхцлийг дурьдсангүй.
Одоогоор нисэх буудлын удирдлага эсвэл нислэг үйлдэгч компаниудын зүгээс албан ёсны тайлбар гараагүй байна. Мэргэжлийн байгууллагууд болон иргэдэд нислэгийн статус, тасалбарын нөхцөл, холбогдох өөрчлөлтийг шуурхай шалгахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна