УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн асуултад хариулт өгөхөд "Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хамгийн сүүлд буюу 2022 оны зургадугаар сард хийсэн улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн ТЭЗҮ-ийн дагуу Ухаа худаг уурхайн талаарх мэдээллийг өгье.
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм.
Уурхай нийт 34 жилийн хугацаанд ашиглагдах бөгөөд төсөвт төвлөрүүлэх орлого нь 10.6 их наяд төгрөг, нийт борлуулалт 67.63 их наяд төгрөг, ажлын байр 1900, жилд төсөвт оруулах орлого 313.5 тэрбум төгрөг байна".
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна