- ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: "АЛТ-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа /2025.09.16/
-УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
- "Алт-3" аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85-р тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2024 оны 54-р тогтоолын хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонслоо.
-"Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын 2024 оны 52-р тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон Сангийн сайдын мэдээллийг тус тус сонслоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна