Их Британы хойд хэсэгт орших Йоркшир Дейлс хотод сураггүй алга болсон нохойг эзэд нь олж байгаа дүрсийг дроноор бичин буулгажээ. Наймдугаар сард Жон гэх эрэгтэй Турк руу амрахаар явсны дараа түүний нохой хоёр настай Молли алга болжээ. Нохойны эзэн Жон Стрингер Туркд очоны дараа ээжтэйгээ утсаар ярьж нохойгоо алга болсныг мэдсэн бөгөөд тэр даруй эргээд гэр руугаа нисжээ. Эзэн нь нохойгоо алга болсныг сонсоод долоон хоног нойргүй хонож, санаа зовнисон байна. Улмаар тус улсын Busters Animal SOS хэмээх бүлгэмийн нохой өрдөгчид Йоркшир Дейлс хотын оршин суугчидтай хамтарч Молли нохойг хайх эрлийн ажиллагаа явуулсны эцэст олж чаджээ. Тэд Молли нохойг хайх эрлийн ажиллагаандаа оршин суугчдын хорооллын хяналтын камер, дрон ашиглажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна