Ахмадуудын хувьд маш хойрго хандсанд би шүүмжлэлтэй байна. УИХ-д өргөн барьсан төсөлд ахмадуудын тэтгэврийг 6 хувь нэмнэ гэснээс өөр ямарч зардал ороогүй. Урьд нь гарч байсан ахмадуудын хувилбарт үйлчилгээний асуудал, амлаж байсан ахмадын асрамжын газар байгуулах, сэргээн засах, ахмадын хөдөлмөр эрхлэлт гээд ямар ч халамжийн болон ахмадууд руу чиглэсэн төсөв байхгүй байгаа юм.
Төсөв хэцүү байгаа гэсэн боловч харамсалтай нь хэцүү биш байна. Тухайлбал, "Шинэ хоршоо хөдөлгөөн" гээд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ 800 гаруй тэрбум төгрөгийн зардал яг үр бүтээлтэй байсан уу !
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна