Монгол оюутан Японд голын урсгалд живж амиа алджээ

Admin
2025/09/12

Энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш 14:00 цагийн орчимд Японы Насакарасүяма хотын Нака голд усанд сэлж байсан дөрвөн монгол оюутны нэг болох 19 настай Х голын урсгалд живж амь насаа алдсан талаар тус улсын NHK мэдээлжээ. 

Точики мужийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газрын мэдээлснээр "Тухайн өдөр 14 цаг 40 минутын үед дөрвөн оюутны дундаас нэг нь голоос гарч ирээгүй гэсэн дуудлага ирсэн. Улмаар 1 цагийн дараа сураггүй болсон Монгол Улсын иргэнийг живсэн газраас 30 орчим метрийн зайнаас олж, эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч 2 цагийн дараа нас барсан. Тухайн үед ослын газарт усны гүн ойролцоогоор 3 метр урсгал ширүүн биш байсан. Одоогоор цагдаагийн байгууллага тухайн үеийн нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байна" гэсэн мэдээллийг өгчээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна