УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.09.12/ улс төрд өрнөж буй үйл явцтай холбогдуулж мэдэгдэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлалаа. Энэ талаараа тэрбээр "100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө өгсөн амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж шинэчлэл өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсны төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн итгэлийг авч МАН-ын ЕНБД-аар сонгогдож байсныхаа хувьд МАН-ын даргын сонгуульд НЭР ДЭВШИЖ, ӨРСӨЛДӨНӨ" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна