#SDY-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Германы залуучуудын байгууллагын удирдлагуудтай уулзаж, санамж бичигт гарын үсэг зурлаа

Admin
2025/09/10

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Социал Демократ намын дэргэдэх залуучуудын байгууллагын удирдлагуудыг өнөөдөр /2025.09.10/ Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзлаа.

May be an image of 8 people and text

Тодруулбал, Германы Социал Демократ намын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд дарга Лассэ Реббин, Йоханна Бөргэрманн, тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Оффэнбах хотын Залуучуудын байгууллагын дарга Хибба-Тун-Нур Каузер нар СДМЗХ-ны урилгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, санамж бичигт гарын үсэг зурах, олон талын уулзалт, хэлэлцүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын эхэнд СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва жилийн өмнө Берлин хотод тус байгууллагын төв байранд уулзаж байсан бол энэ удаад Монголдоо уулзаж буйдаа талархал илэрхийлээд цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд таатай байгаагаа онцлов.

Тэрбээр СДМЗХ-ны зүгээс улсын хэмжээнд нийт залууст ямар асуудал тулгарч байна вэ гэдгийг судалгааны байгууллагатай хамтран гаргаж, түүнийг шийдэхэд эрх баригч намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд дорвитой ажиллахыг урьтал болгодог гэлээ.

Тухайлбал, залуус, нийт иргэдийн өмнө тулгамдаад буй татварын шинэчлэлийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзалт, диалоги хэлэлцүүлгийг олон талын төлөөлөл оролцох боломжтойгоор гадаа талбайд нээлттэй зохион байгуулсан.

Үүний үр дүнд Засгийн газар татварын бодлогын шинэчлэл хийх, НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх шийдвэр гаргахаар хуулийн төсөлд тусгасан тухай дурдав.

Цаашид тус холбооны зүгээс зээлийн хүүгийн асуудлаар парламентын удирдлагын төвшинд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр нийт залуусын өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдэхийн төлөө ажиллана гэдгээ СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва хэллээ.

-Германы Социал Демократ намын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд дарга Лассэ Реббин хэлэхдээ нам нь Германы эвслийн Засгийн газарт хамтран ажиллаж байгаа ч цөөнх тул залуучуудын байгууллагын хувьд шинэ сорилт тулгарч байгаагаа дурдав.

Иймд СДМЗХ-той хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, туршлага солилцох, судлах нь чухал гэдгээ хэллээ.

May be an image of 10 people, newsroom and text that says 'SDX MONGOLIA DJUSOS T 0 soy. S BJUSOS 物 JUSOS SDY HONDOLE JTMAA BGALSAN'

Тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Оффэнбах хотын Залуучуудын байгууллагын дарга Хибба-Тун-Нур Каузер яриандаа Засгийн газарт хамтран ажиллаж буй намуудын үзэл баримтлал, үнэт зүйл, түүнээс улбаалан залуучууд, тэднийг нэгтгэн удирдаж буй залуучуудын байгууллагад тулгарч буй асуудал, шийдэл зэргийг дурдлаа.

Мөн тус залуучуудын байгууллагын Их хурал удахгүй болох тул гадаад түншийн харилцаа, гишүүнчлэлээ нэмэгдүүлэх зэрэгт илүү анхаарч ажиллаж буйгаа дурдлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна