2025.09.09-ний өглөө орон нутгийн цагаар 09:00 орчим Калифорний long beach боомтод ачаа тээврийн хөлөг онгоцноос 70 орчим чингэлэг тэнгис рүү унасан осол гарсан талаар АНУ-ын Эргийн хамгаалалт мэдээллээ.
Хүний амь нас хохироогүй ч, олон сая ам.долларын үнэ бүхий ачаа бараа алдагдаж, боомтын үйл ажиллагаа түр саатаад байна. Ослйн газар Мужийн захиргаа, АНУ-ын Эргийн хамгаалалт (USCG), боомтын захиргаа хамтран ажиллаж байгаа бөгөөд Air Station Ventura агаараас тандалт хийх нэмэлт нислэг явуулахаар болжээ.
Одоогоор чингэлэг өргөх, тогтворжуулах тоног төхөөрөмжийн ажиллагаа болон аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсан эсэхийг нарийвчлан шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна