Непал улсын нийслэл Катманду хотод “Z үеийн хувьсгал” нэртэй жагсаал болж, 13-28 насны мянга мянган жагсагч оролцож байна. Тэд сошиал сүлжээ, мессенжерийн үйлчилгээг хязгаарласан Засгийн газрын шийдвэр болон авлига хээл хахуулийг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа аж. "Reuters" агентлагийн мэдээлснээр, жагсаалын үеэр 22 хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн байна.
Тодруулбал, Непалын Засгийн газар нь Facebook, Instagram, WhatsApp (Meta корпорацад харьяалагддаг) болон Холбоо, мэдээллийн технологийн яаманд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй бусад нийгмийн сүлжээний үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох шийдвэрийг есдүгээр сарын 4-нд гаргасан бөгөөд бослогоос үүдэн өчигдөр уг шийдвэрийг яаралтай хүчингүй болгож, Ерөнхий сайд К.П.Шарма Оли огцорч буйгаа мэдэгдсэн байна. Мөн Непалын улс төрчид, эрх баригчдын тансаг амьдрал тэдний хүүхдүүдийн тансаг амьдрал олон нийтийн цахим сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулж байсан бөгөөд үүнийг эсэргүүцэж мөн энгийн иргэд эх орондоо амьдрах нөхцөл боломж муу байгааг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа аж. Түүнчлэн мягмар гарагийн орой Балбын Ерөнхийлөгч Рамчандра Паудел жагсагчдыг "энх тайван замаар шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахыг" уриалж, жагсагчдыг "ярилцахыг" уриалжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна