Хадмуудаа мөөгөөр хордуулж хөнөөсөн эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ

Admin
2025/09/08

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Австралид олны анхааралд шуугиан дэгдээсэн "хадмуудаа мөөгөөр хордуулж алсан" гэх хэрэгтэн эмэгтэйн шүүх хурал өндөрлөж, буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо.

Эрин хадам ээж Гэйл Паттерсон, хадам аав Доналд Паттерсон, Гэйлийн эгч Хэтер Вилкинсон нарын амийг хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь долоодугаар сард тогтоогдсон юм. Тангарагтны шүүх мөн түүнийг Хэтерийн нөхөр Иан Вилкинсоныг хөнөөхөөр оролдсон буруутай гэж үзсэн байна. Викториа мужийн Мельбурн хотод болсон хурлын үеэр шүүгч Бийл хэлэхдээ аллагыг нарийнаар төлөвлөсөн явдал болон Паттерсон үйлдсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгаа учир түүнд урт хугацааны ял оноох ёстой гэж хэлсэн юм.

Шүүгч “Үйлдсэн гэмт хэргийн чинь хор хөнөөл нь хэргийн шууд хохирогчид төдийгүй бусад маш олон хүнийг хохироосон. Гурван хүний амийг хөнөөж, Иан Вилкинсоны эрүүл мэндэд урт хугацааны хохирол учруулснаараа Паттерсон, Вилкинсон нарын гэр бүлийг сүйрүүлсэн. Үүнээс гадна хүүхдүүдээсээ хайртай өвөө, эмээг нь дээрэмдсэн” хэмээсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна